2011-05-25
ЭЕШ-ийн жишиг даалгавар

Элсэлтийн шалгалтын жишиг даалгавар цахим хуудсанд тавигдана

Элсэлтийн Ерөнхий шалгалт хаяанд иржээ. Энэ жил Боловсролын үнэлгээний төв Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэлийн дараа шалгуулагчийн өргөдөл, хувийн мэдээллийг хүлээн авч, алдаа оноотой зарим материалд засвар хийх ажил явуулсан. Шалгуулагчид асуух лавлах зүйл гарвал зөвлөгөө мэдээллийн төвийн таван мэргэжилтэнтэй онлайнаар шууд холбогдож, хэрэгтэй мэдээллээ авах боломжтой аж. Одоогоор Боловсролын Үнэлгээний төв сурагчдын шалгалтанд зориулсан бар код, гэрээний хуудас хэвлэх болон шалгуулагчдад зориулсан санамж бичгийг боловсруулахаас гадна элсэлтийн ерөнхий шалгалтын жишиг даалгаваруудыг сонгох ажил хийгдэж байна. Ирэх долоо хоногоос www.eec.mn цахим хуудсанд жишиг даалгаварыг байршуулах тул шалгуулагчид онлайнаар бэлтгэлээ базааж эхлэх нь. Суудлын хуваарь ирэх сарын 2-нд тараах аж. Түүнээс өмнө шалгуулагч ямар хичээл дээр бүртгүүлсэн талаар бүх мэдээллийг шалгаж нэгтгэх ажлыг Боловсролын Үнэлгээний төв хийж байна. Энэ жил суудлын хуваарийг 11 анги төгсч байгаа сурагчдын суудлын хуваарийг сургуулиудаар нь тараахаар болжээ.
Шалгалтанд орохдоо сурагчид дараах зүйлийг авчирна: Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, төгсөлтийн гэрчилгээ

Бүртгэлийн хуудсыг Боловсролын Үнэлгээний төвийн мэргэжилтнээр гарын үсэг зуруулан, тамгалуулж баталгажуулна. Одоогоор Улаанбаатар хотод авах шалгалтын байрыг багтамж ихтэй, тохилог орчныг сонгох үүднээс их, дээд сургуулийн 26 зааланд шалгалт авахаар төлөвлөжээ.


Бичсэн: Anyka | цаг: 20:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Жишиг даалгавар чинь байхгүй юм уу
Бичсэн: Зочин цаг: 17:41, 2016-02-29 | Холбоос | |


жишиг даалгавраа тавихгүй юм уу
Бичсэн: тамира (зочин) цаг: 11:39, 2015-03-03 | Холбоос | |


жишигээ тавиачээ
Бичсэн: Зочин цаг: 16:55, 2014-06-12 | Холбоос | |


ЭЕШ хаяянд ирлээ ядаж нэгээс 2 жишиг хэрэгтэй шүү дээ
Бичсэн: Зочин цаг: 10:11, 2014-05-23 | Холбоос | |


жишиг даалгавар тавиачээ
Бичсэн: Зочин цаг: 10:10, 2014-05-23 | Холбоос | |


sick
Бичсэн: Зочин цаг: 09:46, 2011-06-15 | Холбоос | |


ууртай
Бичсэн: Зочин цаг: 18:16, 2011-06-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax


Сэтгэгдэл бичих <%CommentPostForm%>