2011-06-10
Залуу ээж аавуудад

Хүүхдийнхээ ой ухааныг нь төрсөн цагаас нь эхлэн хөгжүүл

Хүүхдийн ой тогтоолт дэндүү энгийн гэж үзэж болохгүй. Түүний тархинд маш нарийн сэтгэх ажиллагаа явагдаж байдаг. Мэдээж хөхүүл хүүхдийн ба цэцэрлэгийн ахлах насны хүүхдийн тархи огт өөр зохион байгуулалттай, иймээс хүүхдийнхээ ой ухааныг хөгжүүлэхийн тулд нас бүрийн онцлогийг тооцох хэрэгтэй.

Төрснөөс хоёр нас хүртэл
Хүүхдээ зургаан сар хүрснээс хойш өглөө бүр түүнтэй нэгэн хэвийн маягаар мэндэлж байгаарай. Сэтгэл зүйчдийн бодлоор энэ насанд хүүхэд "богино ой тогтоолттой" байдаг гэнэ. Иймээс хүүхэд өдрөөс өдөрт байнга давтагддаг юмыг амархан тогтоодог. Та ийм байдлаар хүүхдийнхээ ой тогтоолыг хөгжүүлж хөгжлийн зохих түвшинд байлгаж чадна. Нэг настай хүүхэд тоглоомоор дамжуулж ахуйн эд зүйлсийг таниулах хэрэгтэй. Жишээлбэл хүүхэлдэй эсвэл бамбаруушийг нь усанд оруулж тоглуулах. Хүүхэд тэр бүхнийг сайн тогтоож авна гэдэгт та бүү эргэлз. Дараа нь хүүхдээ дуурай гээрэй. Ийм байдлаар таны хүүхэд амьдралын мэдлэгт суралцана. Хоёр наснаас эхлээд хүүхдэд үлгэр, ном уншиж өг, дахин дахин бараг цээжилтэл нь уншиж өгөөрэй. Дараа нь сонссон бүхнээ дэс дараалан ярихыг хүс, та мөн өөрийн амьдралын туршлагаас ярьж өгч болно.
Хоёроос дөрвөн нас
Хүүхдээ хоёр нас хүрснээ дараа түүний мэддэг, танил юмс дээр нь үндэслэн шинэ юм заахад тэр илүү сайн тогтооно. Гурван настай хүүхэд чиглүүлсэн асуулт тавихад юмаа эргэж сайн санадаг. Ийм учраас ой тогтоолыг сайн хөгжүүлэхийн тулд тодорхой асуулт тавь. Жишээлбэл цэцэрлэгт явсан эхний өдөр нь"Чи цэцэрлэгт хэний хажууд сууж хоол идсэн. Чи хоолны дараа юу хийсэн" гэх зэргээр. Маш жижиг сажиг зүйлсийг асууж лавла. Та хүүхдэд хичнээн тодорхой асуулт тавина, хүүхэд тухайн өдөр болсон явдлаа маш сайн санана. Түүнээс гадна сэтгэл судлаачид эдгээр дасгалын дараа хүүхэд өнгөрсөн үйл явдал ба түүнтэй холбоотой мэдээллийг сайн тогтоодог гэж үздэг. Юм тогтоож сурахын тулд хоол хийж байхдаа хүүхдээ галын өрөөндөө суулгаад алхам алхмаар юу хийж байгаагаа тайлбарлаж ярьж өг. Төмсөө угааж арилгаж хэрчиж дараа нь шардаг гэх зэргээр. Хүүхэд таны үйлдэл бүхнийг дэс дараалан тогтоож, оройн хоол хийхэд юу хэрэгтэйг мэдэж авна. Цэцэрлэгийн насны хүүхэд урьдчилан ярьж өгсний дараа болсон үйл явдлыг илүү тогтоодог. Жишээлбэл циркэд очихын өмнө тэнд юу үзэх харах тухай дэлгэрэнгүй яривал тэр дараа нь бүхнийг тодорхой санана. Аялал зугаалгаар явахын өмнө үүргэвч, унтлагын уут зэргээр тоглуул, ямар зохион байгуулалттай, яаж хэрэглэдэг тухай ярьж өг. Аяллаас ирсэний дараа эдгээр эд зүйлсийн тусламжтайгаар тэр болсон үйл явдлуудыг эргэн сайн санаж, мартахгүйгээр тогтоож авна.

Бичсэн: Anyka | цаг: 09:52 | Эцэг эхчүүдэд хүргэх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax


Сэтгэгдэл бичих <%CommentPostForm%>