2011-05-25
Зуны даалгавар

8,9-р ангийн сурагчдын зуны даалгавар

1. 8 г хүчилтөрөгч хэдэн моль болох вэ?

2.  7 г азот хэдэн моль болох вэ?

3.  5  г усанд хичнээн тооны молекул агуулагдах вэ?

4.  4 г хоолны давсанд хичнээн тооны молекул агуулагдах вэ?

5.  10 моль угаарын хий хичнээн литр болох вэ?

6.  8 моль нүүрсхүчлийн хий хичнээн литр болох вэ?

7.  0,6  моль металл хөнгөнцагааныг шар ногоон хийтэй харилцан        үйлчлэлцүүлэхэд хэдэн грамм ямар бодис үүсэхийг тооцоол.

8.  0,3 моль шар өнгөтэй нэгэн металл бишийг шатаахад хичнээн литр ангидрид үүсэхи йг тооцоол.

9.  Нэгэн давсны ханасан уусмалын концентраци 34% бол  энэ температурт уусах чанар нь хэд байх вэ?

10. 2,5 литр усанд хэвийн нөхцөлд 300 литр хлорт устөрөгч уусгав. Үүссэн уусмалын процентийн концентрацийг бодож ол.

11. Давсны 5%- ийн 140 г уусмал дээр 200 г ус нэмжээ. Үүссэн уусмалын процентийн концентрацийг бодож ол.

12. Нэгэн давсны 10%-ийн уусмалаас  200 граммыг, 24%-ийн уусмалаас 120 граммыг авч холиход  хэдэн процентийн уусмал үүсэх вэ? 


Санамж: Дээрхи бодлогуудыг бодохын тулд бичлэгийн төрлүүд хэсэгт байгаа Уусмал сэдвийн тест, томьёо зохиох аргачлалыг уншиж танилцаарай.

Бичсэн: Anyka | цаг: 20:20 | Зуны даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax


Сэтгэгдэл бичих <%CommentPostForm%>