2011-04-08
Эцэг эхчүүдэд

Таны хүүхдэд хайр энэрэл хамгийн чухал       

Хайр энэрэл дутуу өссөн, ямагт зэмлүүлж шүүмжлүүлж байдаг, гэр бүлийн тааламжгүй уур амьсгалд өсөж төлөвшсөн хүүхэд хожим аливаад сөргөөр хандах хандлага давамгайлдаг байна. Энэ нь дараах байдлаар илэрдэг. Эцэг эхүүд хүүхдээ сайн халамжилж анхаарахгүй бол болохгүй нь байна шүү.
1. Өөрийгөө муу талаас нь харж дүгнэдэг болно,
2. Байгаа авъяас чадвартаа үл итгэнэ,
3. Бусдын муу талыг нь олж мэдэхдээ сайн,
4. Бусдын сайн талыг үнэлж дүгнэхдээ тааруу,
5. Өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг,
6. Байнгын сэтгэл ханамжгүй байдал,
7. Өөрөөсөө өө сэв хаймтгай,
8. Өөрийгөө голомттой,
9. Өөр хүн шиг байхыг хүсдэг,
10. Бусдад сайн хүн болох гэж хичээдэг,
11. Өөрийнхөө гадаад төрх байдалдаа шүүмжлэлтэй ханддаг,
12. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авах чадваргүй,
Эдгээр 12 шинжээс сүүлийн "Өөрийгөө байгаагаар нь хүлээн авах чадваргүй" гэдэг шинж нь илэрч байвал хүүхдэд бусад шинж нь байна гэсэн үг.
Иймд эцэг эхчүүд хүүхдээ хайрлахын сацуу гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бий болгох нь чухал. Аливаа асуудлыг илэн далангүй гаргахаас бүү зайлсхийж бай.


Бичсэн: Anyka | цаг: 09:38 | Эцэг эхчүүдэд хүргэх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax


Сэтгэгдэл бичих <%CommentPostForm%>