2011-06-08
Ээж,аавуудад

Хүүхдээ багаас нь санхүүгийн мэдлэгтэй болго

Хүүхдэд бэлэг өгөх явдал нь түүний хүмүүжилд хүчтэй нөлөөлдөг. Зарим эцэг эхчүүд хүүхэддээ аль болох ойр ойрхон бэлэг өгч, ер нь хүссэн нэхсэн бүрийг нь гүйцэлдүүлж байдаг. Гэтэл ийм байдал хүүхдийн хүмүүжилд ямар нэгэн сайн нөлөө огт үзүүлдэггүй ажээ. Хүүхдийг ойр, ойрхон бэлгээр дарах юм уу, зугаа цэнгэлд умбуулах тусам түүний баяр баясал үгүй болж байдаг.
    Хүүхдийг сард нэг удаа тоглоомын газарт аваачихад энэ нь түүний хувьд үлгэр амилах мэт баяр хөөр төрүүлдэг байна. Гэтэл яг ажилд явж байгаа юм шиг ойр, ойрхон явах юм бол сэтгэлийн ямар нэг таашаал огт авдаггүй. Ер нь хүүхдийн хүссэн бүгдийг тэр дор нь авч өгөх нь ямар ч баяр хөөр төрүүлдэггүй ажээ. Хүүхдийн хүслийг биелүүлэх хэрэгтэй. Гэхдээ хэлсэн дор нь биш. Ер нь хүүхдийн нас хичнээн бага байсан ч аливаа бүхний төлөө төлбөр хийдэг бөгөөд ямар ч хүн хязгааргүй төлбөрийн чадвартай биш гэдгийг энгийн үгээр ойлгуулж байвал сайн.
    Зарим эцэг эхчүүд хүүхдэд онц сайн сурсны төлөө мөнгөөр шагнадаг нь бүдүүлэг алдаа юм. Хүүхдэд гэр бүлийн санхүүг авч явахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй хэмээн ойлгуул. Гэхдээ ингэлээ гээд хүүхэд ажил хийх ёсгүй гэдгийг бас тайлбарлана. Зүгээр л хүүхэд хямгатай байх тусам гэр бүлийн санхүү сайжирна гэдгийг ойлгуулаарай. Мөнгө хураадаг гахай зэрэг нь хүүхдийн санхүүгийн төлөвшил, амьдралын ухаан суух зэрэгт сайн нөлөөтэй байдаг. Хэрэв хүүхэдтэйгээ хамт дэлгүүр явах юм бол цөөн ч гэсэн хамаагүй төгрөгийг түүнд тусад нь өгч хүссэн зүйлээ авахыг зөвшөөр. Хэрэв хүүхэд тань, таньд ямар нэг юм авч өгөх юм бол татгалзаж огт болохгүй бөгөөд талархаад авах хэрэгтэй.  

Бичсэн: Anyka | цаг: 09:47 | Эцэг эхчүүдэд хүргэх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax


Сэтгэгдэл бичих <%CommentPostForm%>